DOOGII-DOCTOR

Эрүүл мэндийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлцгээе...

Англи хэлний 20 ном

2012-01-29 18:53:00

Англи хэлний 20 ном | 48MB Book жягсаалт: 2_Dictionary Cambridge English Grammar Check Your Vocabulary for IELTS.pdf Advanced_English_C_A_E_Grammar_Practice.pdf American Accent Training.pdf Basic_English_Usage_[Oxford].pdf Cambridge ...

Ангилал : Зөвөлгөө | Нийтэлсэн : doctor | Уншсан (82) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Боломж яг дэргэд чинь байна

2012-01-26 21:47:16

Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.

Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.

Ангилал : Боловсрол | Нийтэлсэн : doctor | Уншсан (161) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шинэ хүү

2012-01-26 21:34:05

Хотын байдал бухимдалтай бөөгнөрөлтэй, цагийн улирал утаатай шороотой. Түгжрэлтэй зам, хогтой гудамжийг дагаад ядарсан зовсон янз бүрийн хүмүүс явах бөгөөд дөрвөн зүг байшин барилгаар дүүрч, явах зам харагдах орчингүй хар утаа тунана. Өвлийн тэсгим хүйтэн гэрийг жихүүцүүлж, ажилчин хүний сэтгэлийг бухимдуулна. Гудамж тайлбайд халтиргаа үүссэнээс машинтай, явган хүмүүс арай ядан явах агаад, үүгээр түүгээр микроны кандукторууд Сансар, Зуун айл, Баянбүрд, Гандан, Хороолол.... гэх мэтээр эцэс төгсгөлгүй орилолдон давхина.

Ангилал : Боловсрол | Нийтэлсэн : doctor | Уншсан (47) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана /Хэл соёлоо мартсан Хэнаны монголчуудын тухай/

2012-01-16 10:42:54

Аян замын тэмдэглэл

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

/Хэл соёлоо мартсан Хэнаны монголчуудын тухай/

 

1. Төөрсөөр төрөлдөө

Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие  цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо төвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний цус махны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Төвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.

Ангилал : Боловсрол | Нийтэлсэн : doctor | Уншсан (82) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ

2012-01-16 08:02:06

Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ.

Ангилал : Зөвөлгөө | Нийтэлсэн : doctor | Уншсан (1306) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 >